Jump to content

Шишгэд гол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Шишгэд гол (Бага Енисей)
ЭхХорьдол сарьдаг
АдагКызыл-Хэм
Усаа цуглуулдаг орнууд Монгол
 Орос
Урт298км
Урсац2м³/сек
Ус цуглуулах талбай2060,5км²

Шишгэд гол (Орос: Шишхид-Гол) нь Монгол, ОХУ-ын нутгаар урсдаг гол юм. Монголын Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт байх Хорьдол сарьдагийн Улаан тайгын нурууны жижиг нуураас урсан гардаг Гун гол Улаан-Уул сумын төвөөс доохон Мунгараг голтой нийлж Шишгэд нэртэй болон, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумдын нутаг Дархадын хотгороор баруун зүгийг чиглэн урсаж ОХУ-ын Тувагийн нутагт ороод, Бүсэйн гол, Били голуудтай нийлж Кызыл-Хэм голыг бүрдүүлнэ. Оросууд Шишгэд голыг тусдаа гол гэж үздэггүй, Бага Енисейн эх гэж үздэг. Нийт 344 км урсдагаас 298 нь Монголын нутгаар өнгөрдөг.

Доод Цагаан нуураас Монгол улс, ОХУ-ын хил хүртэл 105км, улсын хил дагаж 13км урсан цаашаа Бага Енисей мөрөн болсноор Енисей мөрний эх болдог билээ. Рэнчинлхүмбэ сумын төвийн ойролцоо, гол дээгүүр тавьсан гүүр бий.

Ус хурах талбайн хэмжээ 2060.5 га болно. Эхэн хэсэгтээ 2м/сек урсгалын хурдтай, уналт ихтэй ой хөвч ханан хавцлаар урсаж байснаа Улаан-Уул сумын төв орчим өргөсөн тавиурч, Дархадын хотгорын төв хэсэгт орших олон зуун нуурыг сүлбэн хэлхэж ихээхэн дугуйрч тахирлан урсан, урсгалын хурд саарч урсгал дөлгөөн болно.

Хорьдол Сарьдагийн баруун өврөөс эх авах Баян, Ар Хорьдол, Жаргалант, Арсай, Хотон, Шаргын голуудыг нийлүүлэн Доод Цагаан нуураар дамжин Тэнгис голын цутгал хүртлээ хүрмэн чулуун хөндийгөөр Тэнгис, Шишгэдийн бэлчирээс улсын хил гартлаа усархаг цутгалуудыг нийлүүлэн голын хөндий давчуу болж нэг голдирлоор урсахын зэрэгцээ усны гүн, урсгалын хурд нэмэгдэнэ.

Шишгэд голын өргөн 70-120км, гүн 4м байна. Голын үндсэн тэжээл хур бороо учраас зун, намрын саруудад ихээхэн үерлэнэ. Гол 10 дугаар сард хөлдөж 5 дугаар сарын эхээр бүрэн цэлмэнэ. Цутгал голууд нь нэгэн адил хөлдөх учраас уулсын ам хөндийд асар их халиа тошин үүсч, хавар алгуур гэснэ. Иймээс хаврын шар усны үер эрч багатай, үргэлжлэх хугацаа нэлээд урт байна.

Рэнчинлхүмбэ сумын төвөөс 15км орчимд байрших ус судлалын харуулын хэмжилтээр жилийн дундаж урсац 0.56км3 байна.[1]

Сав газрын захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газар нь 2 аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 43686.3 км2 талбайг эзэлж байна. Сав газар нь Монгол орны хойд хэсэгт өндөр уулын бүсэд оршиж, физик газар зүйн хувьд Хангай, Хэнтийн уулт их мужийн Хөвсгөлийн уулс хэсэгт хамаарагдана.

  1. Ж, Цээпилмаа (2013). Хөвсгөлийн ус. Мөрөн.